Тайлбар
GASP Iron Thermal Tee нь дулаан мэдрэмж, агаар нэвтрүүлэх чанарыг хослуулсан thermal материалтай, өргөн Oversized эсгүүртэй бэлтгэлийн футболк юм. 60% хөвөн, 40% полиэстрийн найрлагатай даавуу нь хөвөнгийн зөөлөн мэдрэмж болон полиэстрийн эдэлгээг нэгтгэж, бэлтгэлийн үеэр тав тухтай өмсөхөд тохиромжтой. Бүтэцтэй thermal даавуу нь цамцны хэлбэрийг тодотгож, өргөн эсгүүртэйгээ хослон хүчирхэг, спортлог төрх бүрдүүлнэ.
Биед барихгүй сул загвар нь хөдөлгөөнд эвтэйхэн бөгөөд бусад хувцастай давхарлан өмсөхөд тохирно. Бие халаалт, заалны бэлтгэл болон өдөр тутмын хувцаслалтдаа өргөн, чөлөөтэй загварыг эрхэмлэдэг хүмүүст зориулсан сонголт юм.









Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга.